Орон сууцанд буйдан шатаж утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргажээ

Орон сууцанд буйдан шатаж утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргажээ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд орон сууцны байранд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.12.26/ 14:53 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-гийн орон сууцны байранд буйдан шатаж байсныг ажиллаж унтраажээ. Утаажилтын бүсээс 86 том хүн, 59 хүүхэд, нийт 145 иргэнийг гаргасан.