Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн баярын цэнгүүн болдог уламжлалтай. Олон нийтийг хамарсан ёслолын дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар Нийслэлийн тээврийн газраас дараах төлөвлөлтийг хийжээ.
Арванхоёрдугаар сарын 31-нд төв талбайд "Улаанбаатарын мөнгөн шөнө" баярын цэнгүүн өндөрлөсний дараа их багтаамжийн автобус 18 чиглэлд, 18 автобус үнэгүй үйлчлэх аж. Нийтийн тээврийн автобус 00.30 цагт дараах чиглэлд зорчино.
А зогсоол буюу Зүүн чиглэлд-Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос /Ленин клуб/ хөдөлнө.
-МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
-МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
-МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
-МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
-МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу Баруун чиглэлд-Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс хөдөлнө.
-МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
-МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
-МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
-МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
-МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
-МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
В зогсоол буюу Урд чиглэлд
-МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
-МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
-МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
С зогсоол буюу Хойд чиглэлд -Соёлын төв өргөөний үүднээс хөдөлнө.
-МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
-МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
-МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
-МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу”