Өчигдөр /2024.12.25/ Баку хотоос Грозный чиглэлд нисэж явсан 72 зорчигчтой Азербайжаны агаарын тээврийн "Azerbaycan Airlines" компанийн онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон хэрэг явдал гарсан.
Тэгвэл тус онгоцны ослоос 29 хүн амьд үлдсэн бөгөөд тэдгээрийн арав нь ОХУ-ын иргэд, 14 нь Азербайжан, хоёр нь Киргизстаны иргэн байгаа бол нислэгийн багийн таван гишүүний гурав нь амьд үлдсэн байна. Мөн Азербайжаны Ерөнхийлөгч Актау хотод болсон онгоцны ослын улмаас Азербайжанд арванхоёрдугаар сарын 26-ны өдрийг гашуудлын өдөр болгон зарласан байна. Харин "Azerbaycan Airlines" компани нисэх онгоцны ослын шалтгааныг шалгаж дуустал Бакугаас Грозный, Махачкала руу хийх нислэгээ түр зогсоож буйгаа мэдэгджээ.
Учир нь Казахстанд осолдохоос өмнө тус онгоцны далавчинд гэмтэл гарч, зорчигчид хүчилтөрөгчийн маск зүүж сууж байгаа бүхээгийн бичлэг олон нийтийн сүлжээнд гараад байгаа аж. Харин ослын дараа зорчигч тээврийн онгоц хоёр хуваагдаж, сүүлний хэсэг нь салж онхолдсон байна.
Эх сурвалж: BBC
ВИДЕО:
ВИДЕО: Казахстанд осолдсон онгоцноос 29 хүн амьд үлдсэн бөгөөд, онгоцны далавчинд гэмтэл гарсан бичлэг нийтлэгджээ pic.twitter.com/O43PjpyjIE
— iSee.mn (@iSee_MN) December 26, 2024