Өнөөдөр /2024.12.25/ Баку хотоос Грозный чиглэлд нисэж явсан 72 зорчигчтой Азербайжаны агаарын тээврийн "Azerbaycan Airlines" компанийн онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна.
Тус онгоцонд 67 зорчигч, багийн таван гишүүн явсан аж. Уг онгоц Грозныйд газардахаар төлөвлөж байсан ч Махачкала, дараа нь Актау хот руу чиглэн нисэж эхэлсэн бөгөөд Казахстаны Актау хотын нисэх онгоцны буудлын дээгүүр эргэлдэж байхдаа яаралтай буух хүсэлт гаргасан гэж Грозный нисэх онгоцны буудлын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Мөн тус онгоцны сүйрлийн шалтгаан нь урьдчилсан мэдээллээр "шувууны сүрэгтэй мөргөлдсөн" гэж Sputnik мэдээлжээ. Улмаар онгоцны ослоос амьд үлдсэн 14 хүн эмнэлэгт хүргэгдсэний тавынх нь биеийн байдал хүнд, сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна гэж Казахстаны тал мэдэгджээ.
Эх сурвалж: NEXTA
ВИДЕО:
ШУУРХАЙ: Азербайжаны 72 зорчигчтой онгоц Казахстаны Актау хотын ойролцоо осолджээ https://t.co/VceIsMLmm9 pic.twitter.com/4LF4dlBZIX
— iSee.mn (@iSee_MN) December 25, 2024