10 жилийн өмнө сураггүй алга болсон MH370 нислэгийн дугаартай Боинг 777 онгоцыг дахин хайхыг Малайз улс зөвшөөрчээ

10 жилийн өмнө сураггүй алга болсон MH370 нислэгийн дугаартай Боинг 777 онгоцыг дахин хайхыг Малайз улс зөвшөөрчээ

Malaysia Airlines компанийн MH370 нислэгийн дугаартай 239 зорчигчтой онгоц 2014 оны гуравдугаар сар /2014.03/-д Малайзын Куала Лумпураас БНХАУ-ын Бээжин хотыг чиглэн нисэж байгаад сураггүй алга болсон юм. 

Тэгвэл Малайзын засгийн газар агаарын тээврийн хамгийн том нууцуудын нэг болоод буй зорчигч тээврийн тус онгоцыг хайх ажиллагааг сэргээхээр зарчмын хувьд тохиролцсон гэж өчигдөр /2024.12.20/ мэдэгдсэн байна. 

Тодруулбал,  Малайзын Тээврийн сайд Энтони Локе өчигдөр мэдэгдэл хийхдээ, "Засгийн газар онгоцыг олохын тулд АНУ-д төвтэй далайн хайгуулын Ocean Infinity компанитай 70 сая ам.долларын гэрээ байгуулахыг зарчмын хувьд баталсан" гэж мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, "Ocean Infinity компани MH370 нислэгийн дугаартай Боинг 777 онгоцны сэгийг олдсон үед л зөвхөн төлбөр авах болно" гэжээ. Энэ удаагийн эрэл хайгуул нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт орших 15 мянган хавтгай дөрвөлжин км талбайг хамрах ажээ. 

Эх сурвалж: BBC