Аргентины Сан Фернандо хотын нисэх буудалд хувийн Bombardier Challenger 300 загварын онгоц газардах үедээ барилга мөргөж осолдсон хэрэг энэ сарын 19 /2024.12.19/ гарчээ.
ВИДЕО:
ВИДЕО: Аргентинд онгоц газардах үедээ барилга мөргөж осолдсон хэрэг гарчээ https://t.co/ImLztM3BQ1 pic.twitter.com/JWtos6Hy2p
— iSee.mn (@iSee_MN) December 20, 2024
Ослын улмаас онгоцны хоёр нисгэгч амь үрэгдсэн байна. Учир нь Уругвайн нэгэн амралтын газраас хөөрсөн онгоцонд зорчигч байгаагүй гэж Аргентины Иргэний нисэхийн үндэсний газраас мэдээлжээ. Мөн тус онгоц нь Аргентины "Макро" банкны эздийнх байсан бөгөөд амиа алдсан нисгэгчид нь туршлагатай сайн нисгэгчид байсан гэж тодотгосон байна. Харин ослын газарт ирсэн гал сөнөөгчид ойролцоох байшингийн оршин суугчдыг бүгдийг нь нүүлгэн шилжүүлсэн бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна.