ОХУ-ын Зэвсэгт хүчний цацраг, хими, биологийн хамгаалалтын албаны дарга И.Кириллов болон түүний туслах амь үрэгдсэн Украины үйл ажиллагааны талаар АНУ-д урьдчилан анхааруулаагүй гэж AFP агентлаг Америкийн өндөр албан тушаалтны мэдээллээс иш татан мэдээлжээ.
Тодруулбал, АНУ энэ ажиллагааны талаар урьдчилж мэдээгүй, бид ийм үйлдлийг дэмжихгүй, зөвшөөрөхгүй гэсэн байна. Харин Украины Аюулгүй байдлын алба дахь эх сурвалж өмнө нь уг дэлбэрэлт бол Оросын генералыг "дайны гэмт хэрэгтэн, туйлын хууль ёсны бай" гэж үзсэн тагнуулын ажиллагаа гэж мэдэгджээ.
Эх сурвалж: BBC