"Израил, Палестины дайныг зогсоох хэлэлцээ эцсийн шатандаа орсон" гэж хоёр тал мэдэгджээ

"Израил, Палестины дайныг зогсоох хэлэлцээ эцсийн шатандаа орсон" гэж хоёр тал мэдэгджээ

Израилын дайныг зогсоох шууд бус харилцаанд оролцсон Палестины өндөр албан тушаалтан BBC агентлагт мэдээлэл өгөхдөө "дайн зогсоох, шийдвэрлэх хэлэлцээ эцсийн шатанд байна" гэж мэдэгджээ. Мөн Израилын Батлан ​​хамгаалахын сайд И.Кац, "хэлэлцээр дуусахад хэзээ ч байгаагүйгээр ойртсон" гэж мэдэгдсэн байна. 

Сонирхуулахад, сүүлийн хэдэн долоо хоногт АНУ, Катар, Египет зуучлалын хүчин чармайлтаар талууд тохиролцоонд хүрэх хүсэл эрмэлзэл өмнөхөөсөө илүү байгаа аж. Учир нь 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэлийн дайчид Израилын суурин газруудад халдаж олон мянган хүний амь насыг хөнөөсөн цагаас хойш Израил болон Хамас бүлэглэлийн хоорондох дайн жил гаруй үргэлжилж байгаа юм. 

Эх сурвалж: BBC