Украин, Оросын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч АНУ-ын Кит Келло ирэх сард Киевт болон Европын хотуудад айлчилна гэжээ

Украин, Оросын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч АНУ-ын Кит Келло ирэх сард Киевт болон Европын хотуудад айлчилна гэжээ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Д.Трампын Украины асуудал хариуцсан шинэ тусгай элч Кит Келло дайныг зогсоох хүчин чармайлтынхаа хүрээнд ирэх нэгдүгээр сар /2025.01/-ын эхээр Украины нийслэл Киев болон Европын хэд хэдэн хотод айлчилна гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. 

Харин Украин, Оросын асуудал хариуцсан тусгай төлөөлөгчөөр томилогдоод буй Кит Келло энэхүү айлчлалынхаа үеэр Москвад айлчлах бодолгүй байгаа аж. Кит Келло айлчлалынхаа үеэр Киевт Украины удирдлагатай хэлэлцээ хийх төлөвтэй байгаа бөгөөд түүний баг одоо Парис зэрэг Европын орнуудын бусад удирдагчидтай уулзалт зохион байгуулахаар ажиллаж байгаа гэдгийг айлчлалын төлөвлөгөөг сайн мэддэг хоёр эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн Ройтерс агентлагт мэдээлсэн байна. 

Эх сурвалж: BBC