АТГ-аас хойшлуулшгүйгээр саатуулсан Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулгыг үргэлжлүүлэх хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс прокурорын дээрх саналыг хүлээн авч Д.Гантулгыг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг нэр бүхий барилгын компаниас хахууль авсан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт зааснаар буюу “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд их хэмжээний хахууль авсан” хэмээн яллагдагчаар татсан аж.