Бусдын амь насыг хөнөөгөөд жалганд шатаасан байсан хэргийг илрүүлжээ

Бусдын амь насыг хөнөөгөөд жалганд шатаасан байсан хэргийг илрүүлжээ

Өвөрхангай аймагт 17 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ. 

Тодруулбал, 2007 оны тавдугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын хойд жалганд эрэгтэй хүний цогцос шатсан байдалтай олдсон хэрэг гарсан байна.

Тус хэрэгт Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж, дээрх хэргийг “Т” гэгч нь үйлдсэн болохыг 17 жилийн дараа нөхөн илрүүлжээ. Сэжигтэн этгээд “Т”-г энэ оны 12 дугаар сард яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг Өвөрхангай аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн явуулж байгаа аж. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө