ЭМЯ: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлага мэдээллийн тоо жилийн өмнөхөөс 68 хувиар нэмэгдсэн

ЭМЯ: Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирсэн дуудлага мэдээллийн тоо жилийн өмнөхөөс 68 хувиар нэмэгдсэн

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дуудлага мэдээлэл, өвчлөлийн талаар өнөөдөр /2024.12.16/ мэдээлэл хийлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, “Нийслэлийн хэмжээнд томуу төст өвчний тархалт 49 дэх долоо хоногийн байдлаар алаг цоог түвшинд байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 110 мянган үзлэг хийгдсэнээс 9788 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт үзэлтээс тооцвол 8.9 хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн долоо хоногоос 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийслэлийн түргэн тусламжийн төвд сүүлийн 7 хоногт 10688 дуудлага ирснээс 18.5 хувь нь томуу томуу төст өвчин эзэлж байгаа. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 68 хувиар дуудлагын тоо ихэссэн байна. Нэг өдрийн дотор 2140 дуудлага ирсэн байна.  Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад одоогоор нийт 1636 ор дэлгэн ажиллаж байна. Амралтын өдрүүдэд нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсэгт 3311 хүүхэд үзүүлсэн нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 43 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм” гэлээ.-

-СЕНЦТАЛ ВИРУС БОЛОН САРС, КОВИ-2 ВИРУСЭЭР ӨВЧЛӨГСДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ-

ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид 223 сорьцод шинжилгээ хийснээс А хүрээний H1N1 вирус 16.9 хувийг, амьсгалын замын Сенцтал вирус 67.6 хувийг, Сарс, Кови-2 вирус 15 хувийг, адино болон рино вирус эзэлсэн байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногийн мөн үетэй харьцуулахад сенцтал болон сарс, кови-2 вирусээр өвчлөгсдийн тоо нэмэгдсэн үзүүлэлт юм. Түүнчлэн, томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувийг 0-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа ажээ. 




Өнөөдөр тахиа өдөр

3 цагийн өмнө