Өнөө өглөө /2024.12.16/ 10.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын урьдчилсан мэдээгээр Баянхошуу, Толгойт, 1-р хороолол орчимд агаар маш их бохирдолтой байлаа.
Тодруулбал, Баянхошууд салхи 0.5 м/с байсан бөгөөд PM 2.5 >500, SO2>308-тай байна. Харин Толгойтод PM 2.5 >402, PM10 256-тай, 1-р хороолол орчимд PM 2.5 486, SO2 212, Хайлаастад PM 10 443, PM 2.5 439-той байлаа. Эдгээр үзүүлэлт нь маш их бохирдолтой буюу байж болох дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлтүүд юм.