Арлын Японы рамен хоолны зах зээлд тэргүүлэгч “Мачида Шотен” рамен ресторан нь Нийслэл хотын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төвийн хоёр давхарт Монгол дахь анхны салбараа нээлээ. Энэхүү алдартай франчайз рамен рестораныг Монголынхоо хэрэглэгчдэдээ хүргэх боломжийг Жуулчин компани бодит болголоо.
Уг сүлжээ нь анх 2008 онд Япон улсад эхний салбараа нээснээс хойш 16 жилийн хугацаанд дэлхий даяар нийт 830 гаруй салбартай сүлжээ ресторан болон өргөжсөн байна. “Мачида Шотен” рамен рестораны гол ялгарал болсон бүтээгдэхүүн нь “Ёокохама Йекэй Стайл” рамен бөгөөд энэхүү бүтээгдэхүүн нь тэртээ 1974 онд холын тээвэр хийдэг нэгэн Япон жолоочийн "гахайны ясны шөлийг соя соустай холих санаанаас үүссэн түүхтэй. “Мачида Шотен” ресторан нь нээгдсэн цагаасаа эхлэн тус раменыг өөрийн нэрийн бүтээгдэхүүн болгон дэлхий даяар брэнджүүлээд байна.
Хамгийн сайн раменийг бүтээдэг чухал гурван зүйл бол шөл, гоймон, таре буюу рамен амтлагч хэмээн Япончууд үздэг. Тэгвэл “Ёокохама Стайл” раменийн шөл нь тахиан ясны шингэн шөлийг гахайн ясны өтгөн шөлтэй хольж өтгөвтөр болгон, амтыг төгс төгөлдөр болгохын тулд яг 18 цагийг буцалгадаг ажээ. Харин гоймонгийн хувьд бусад рамен ресторанд ашигладаггүй бүдүүн, шулуун байдаг тул өтгөн шөлтэй хослон хамгийн төгс зохицлыг бий болгодог. Эцэст нь зөвхөн “Мачида Шотен” рестораны ахлах тогоочийн мэддэг нарийн жороор бүтээсэн амтлагчийг нэмснээр “Ёокохама Йекей Стайл” рамен бэлэн болдог ажээ.
“Мачида Шотен” ресторан нь АНУ-ын Лос-Анжелес, Нью-Йорк хот болон Тайван, Филиппин улсад салбартай бөгөөд цаашдаа улам өргөжүүлэн, Японд 1,000 бусад улсуудад мөн 1,000 салбарыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Та энэхүү өвөрмөц амтыг мэдрэхийг хүсвэл Галлериа Улаанбаатар төвийн хоёр давхарт байрлах “Мачида Шотен” рамен ресторанаар үйлчлүүлээрэй.
Цагиьн хуваарь: Өдөр бүр 11.30-22.00 цагийн хооронд
Дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.facebook.com/MachidaShoteMongolia