НЗДТГ энэ онд 80 гаруй автомашин авахаар төлөвлөсөн бөгөөд цас цэвэрлэгээний 33 техникийг 12.6 тэрбумаар худалдан авчээ

НЗДТГ энэ онд 80 гаруй автомашин авахаар төлөвлөсөн бөгөөд цас цэвэрлэгээний 33 техникийг 12.6 тэрбумаар худалдан авчээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас энэ онд 80 гаруй машин, техник шинээр авахаар төлөвлөсөн бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай 5 төрлийн 33 машин, техникийг өнгөрсөн аравдугаар сард /2024.10.17/ хүлээн авсан байдаг.

Тодруулбал,

  • Авто замын цас, мөсийг арилгаж, давс бодис цацах давхар үйлдэлтэй машин-10,
  • Авто замын цэвэрлэгээний шүүрт машин-8,
  • Авто замын цэвэрлэгээний вакум соруулагч машин-2,
  • Даралтат усаар зам угаагч машин-3,
  • Цас цэвэрлэгч шүүр, цас үлээгч бүхий бага оврын ачигч машин- 10-ыг хүлээн авч, Хот тохижилтын газар, дүүргүүдэд өгсөн юм.

Тэгвэл тухайн 33 машин, техникийг 12.6 тэрбум төгрөгөөр худалдан авсан байна. Тодотговол, Chengli CLW 5250 TCX 5 загварын цас мөс арилгах давс бодис цацагч тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлийг нэг бус бүрийг нь 616 сая 560 мянгаар, Зам цэвэрлэгээний вакус соруулагч машиныг 407 сая 370 мянгаар, Зам цэвэрлэгээний шүүрдэгч соруулах тээврийн хэрэгслийг 334 сая 704 мянгаар, Даралтат усаар зам угаагч машиныг 286 сая 260 мянгаар, Олон үйлдэлт бага оврын авто ачигчыг 209 сая 190 мянгаар тус тус худалдан авсан байна. 

Эдгээр тээврийн хэрэгслийг БНХАУ-ын “Ченли” групп оруулж ирсэн аж.