Сурагчдын амралт удахгүй эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх зорилгоор амралт, жуулчны баазууд руу нийтийн тээврийн тусгай маршрут гаргавал үйлчлүүлэх үү гэдгийг нийслэлээс санал авч эхлээд байна. Өвлийн улиралд Улаанбаатар хот дахь агаарын бохирдол оргилдоо хүрч, ханиад томуу ч дээд цэгтээ тулдаг. Ийм үед цэвэр агаарт гарах нь хүн бүрийн эрүүл мэндэд тустай. Гэвч ажлын өдрүүдэд тэр бүр явах бололцоо муу. Тэгвэл сурагчдын өвлийн амралт нэг сар орчмын хугацаанд үргэлжлэх энэ үеэр нийтийн тээврийн автобусаар зорчин, дараах газрууд руу хүрэх боломж бүрдэж мэдэх нь.
Тиймээс та дараах линкээр нэвтэрч саналаа өгөх боломжтой юм байна.