Улсын их дэлгүүрийн орчимд явган зорчигчийг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагийн орчимд УИД-ийн урд замд явган зорчигчийг мөргөж гэмтээсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Улмаар шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхийн иргэн нь “Range rover” маркийн автомашиныг жолоодон явахдаа гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч болох 30 настай эмэгтэйг мөргөж, гэмтээсэн байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.