Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогдлоо

Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчөөр ЕТГ-ын дарга Г.Занданшатар сонгогдлоо

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал өчигдөр /2024.12.14/ МУБИС-ийн хурлын танхимд болж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо.

Энэ удаагийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг сонгох байв. Ерөнхийлөгчийн албанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун нар нэр дэвшсэн юм. Ийнхүү хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Г.Занданшатар Монголын шатрын холбоог удирдахаар боллоо. Түүний хувьд өмнө нь 2011-2015 оны хооронд шатрын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм. Тэгвэл Х.Батчулуун тэргүүн дэд ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн хашиж, шинэ тэргүүний хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн байна.