Гацуур модны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна

Гацуур модны аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2023.12.19-ний өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт ... хотхоны 4 давхрын айлд гал гарлаа гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байсан. Хэрэг явдлыг тодруулахад, гацуурын гэрлээс гал авалцаж гэрт байсан 7 хүн амиа алдсан байдаг.

Тэгвэл мэргэжлийн байгууллагуудаас гачуур модны аюулгүй байдлыг хангахыг албан байгууллага, айл өрхүүдэд анхааруулж байна. Гацуур мод нь ихэвчлэн хуванцар болон нийлэг материалаар хийгддэг тул гал авбал 30-60 секундэд бүхэлдээ шатах аюултай байдаг аж. Тиймээс гачуур мод сонгохдоо чанартай,  галд тэсвэртэй (fire-resistant) гэж тэмдэглэсэн модыг сонгохыг зөвлөж байна. 

  • Мөн цахилгаан гэрлийг шалгах, утаа гарсан, гэмтсэн гэрлийг ашиглахгүй байх.
  • Галын эх үүсвэрээс хол байлгах. Үүнд, лаа, халаагч төхөөрөмжөөс зайтай байрлуулах.
  • Гацуур мод ч гэсэн анхаарал шаарддаг гэдгийг мартаж болохгүй.