Орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл нийслэлд нэвтрээд буцаж гараагүй тул хоногийн 5000 төгрөг төлж байна

Орон нутгийн дугаартай 35.598 тээврийн хэрэгсэл нийслэлд нэвтрээд буцаж гараагүй тул хоногийн 5000 төгрөг төлж байна

НИТХ-аас гаргасан тогтоолын дагуу 2024 оны есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэн билээ. 

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл орон нутгийн дугаартай 390 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу нэвтэрсэн. Харин орон нутгийн дугаартай 355 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан байна. Ингэснээр өнгөрсөн IX сараас хойш Улаанбаатар хотоос гараагүй үлдсэн 35.598 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод байгаа юм. Энэ тооны жолоочоос хоног тутам 5000 төгрөгийн хураамж авна гэхээр нийслэлд багагүй төсөв цугларчээ.