Хүүхэд багачуудын авьяас ундарч, дуу хөөрөөр цалгиж байдаг Монголын хүүхдийн ордны хамгийн завгүй, хөл хөдөлгөөнтэй сар арванхоёрдугаар сар юм.
Учир нь 1958 онд үүсэн байгуулагдсан цагаас хойш хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг “Харшийн сүлд модны наадам”-ыг тасралтгүй 66 жилийн турш зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жил “Гайхамшигт ертөнц” сэдвийн хүрээнд 2024.12.26-30-ны өдрүүдэд тоглохоор бэлтгэл ажилдаа орсон байна.
Энэхүү тоглолт нь, ертөнц гайхамшигтай ч тэрхүү гайхамшгийг бүтээгч нь хүүхдүүд өөрсдөө юм гэдгийг хүүхэд багачууддаа мэдрүүлж, тэдний үнэ цэнийг ойлгуулахыг зорьсон гэж зохион байгуулагчид нь онцолсон юм. Түүнчлэн их ажлын хажуугаар ордны багш, ажилчид, сурагчид "Сүлд мод"-ны гэрлээ өчигдөр орой ёслол төгөлдөр асаасан байна.