Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын салбарт 1.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 190 төсөл арга хэмжээг 472.7 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр баталжээ.
Тухайлбал, ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 39670 хүүхдийн суудалтай 79 сургууль, 9435 хүүхдийн ортой 60 цэцэрлэг, 1680 хүүхдийн хүчин чадалтай 6 цогцолбор, 16 дотуур байр, есөн спорт заал, их дээд сургуулийн дөрвөн барилга, мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллага дөрөв, бусад дөрвөн барилга байгууламж ашиглалтад оруулахаар төсөвлөсөн байна.