Агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгажээ

Агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгажээ

Улаанбаатар хотын хэмжээнд он гарсаар угаарын хийнд хордож Яаралтай түргэн тусламжийн төвд хандсан дуудлага 2000 гаруй ирж, тусламж үйлчилгээ үзүүлсэн бол 40 гаруй иргэн амь насаа алдаад байгаа юм.

Тэгвэл иргэн Б.Мөнгөнхишиг утааны эсрэг нийтийн сонсгол хийх санаачлага гаргаж, УИХ-ын "Д-Өргөдөл" цахим системд саналаа өгөхийг уриалсан. Тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд дээрх санаачлагыг гаргасан бөгөөд 73 мянган иргэн дэмжсэнээр агаарын бохирдлын талаар нийтийн сонсгол хийх боломжтой болсон юм.

Тэгвэл УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн хуралдаанаас агаарын бохирдлын талаар сонсгол зохион байгуулах үүргийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгаад байна. Тус байнгын хороо ирэх долоо хоногт хуралдах бөгөөд энэ үеэр ажлын хэсгийг байгуулах юм байна.