БНСУ-ын Үндэсний ассамблей өнөөдөр /2024.12.14/ ерөнхийлөгч Юн Сук Ёлыг дайны онц байдал зарласантай холбогдуулан хоёр дахь удаагаа огцруулах асуудлаар санал хураах аж.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Юн Сук Ёлын эрх баригч Ардын хүчний намын (PPP) бараг бүх хууль тогтоогчид санал хураалтыг бойкотлосноор ерөнхийлөгчийг огцруулах тухай анхны санал хураалт ирц бүрдээгүйн улмаас хүчингүй болсон. Огцруулах төслийг батлахын тулд нийт гишүүдийн гуравны хоёрынх нь санал шаардлагатай бөгөөд үүнд эрх баригч намын найман хууль тогтоогчийн дэмжлэг шаардлагатай гэнэ.
Түүнчлэн Солонгосын гол сөрөг хүчин болох Либерал Ардчилсан нам (DPK) болон бусад жижиг сөрөг хүчний таван нам Пүрэв гаригт /2024.12.12/ импичмент явуулах саналаа өргөн мэдүүлж, маргааш нь Үндэсний ассамблейд танилцуулсан бөгөөд Юн Сук Ёл дайны онц байдал зарласан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж үзжээ.
Хууль тогтоогчдыг баривчлахыг оролдсон ерөнхийлөгчөөр удирдуулсан армийн цэрэг, цагдаа нарын эсрэг мөн адил халах саналыг огцруулах төсөлд мөн нэмжээ. Саналыг дэмжвэл Үндсэн хуулийн цэц Юн Сук Ёлыг албан тушаалд нь үлдээх эсвэл огцруулах эсэхийг шийдэх юм. Хэрэв Юн Сук Ёлыг Үндсэн хуулийн цэц буруутай гэж үзвэл 2017 онд ерөнхийлөгч асан Пак Гын Хэгээс хойш огцорсон хоёр дахь ерөнхийлөгч болох юм.