Кубын эрчим хүчний хямрал улам хүндэрсээр, олон сая иргэн олон цагаар гэрэл, цахилгаанаа хязгаарлуулсан хэвээр байна. Том хотуудад оргил цагаар нийлүүлэлт тасалдаж, дөрөв таван цагийн турш харанхуй байх нь хэвийн үзэгдэл болжээ.
Өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээр Куба орон бараг тэр чигтээ харанхуй болж, хэрэглэгчид гурван өдөр гэрэл цахилгаангүй болж байв. 1990-ээд оноос өмнө баригдсан цахилгаан станцууд элэгдэж муудан, сэлбэж засахад хүндрэлтэй болж байгаа аж. АНУ-ын хориг арга хэмжээ ихээхэн нэрмээс болохын зэрэгцээ Кубад бүхнийг улс төрийн эрх мэдлээр зангидаж, эрчим хүчний төвлөрсөн бодлого явуулах гээд бүтэлгүйтжээ. Куба арал даяар 48 цахилгаан станц түлшний хомсдолоос болж гэрлийг хязгаарлалттай нийлүүлж байна. Нийслэл Гавана хот ч харанхуйллаас зайлсангүй. Тэнд хүн ам их, өндөр хэрэглээтэй байдаг тул гэрэл, цахилгааны хязгаарлалтыг олон цагаар хийх болов. Өчигдөр гэхэд л Гавана хотыг гурван бүсэд хуваагаад 4-5 цагийн турш цахилгааныг хязгаарлажээ.