Ажилчдын байранд гал гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ

Ажилчдын байранд гал гарч, нэг хүн амиа алдаж, хоёр хүн ГССҮТ-д хүргэгджээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт боомтод үйл ажиллагаа эрхэлдэг "Берун ложистик" компанийн ажилчдын байранд энэ сарын 4-5-нд шилжих шөнө гал гарч, нэг ажилтан 90 гаруй хувийн түлэгдэлтэйгээр нас баржээ.

Галын улмаас гурван ажилтан түлэгдсэн бөгөөд 55-65 хувийн түлэгдэлтэй хоёр ажилтан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхийн төвийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.