Хот байгуулалт, орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулыг АТГ-аас өчигдөр /2024.12.12/ хойшлуулшгүйгээр цагдан хорьсон байна.
Түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутган ийнхүү саатуулсан гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл Д.Гантулгыг үргэлжлүүлэн хорих саналыг прокуророос Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Одоогоор түүнийг үргэлжүүлэн хорих эсэхийг шийдэх хурал товлогдоогүй байгаа аж.