Монгол бартендер залуу дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, тавдугаар байр эзэллээ

Монгол бартендер залуу дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж, тавдугаар байр эзэллээ

“Heineken” брэнд 2013 оноос хойш Олон улсын бартендеруудын дунд “Heineken Global Draught Champions” буюу Задгай шар айргийг төгс аягалж, үйлчлэх дэлхийн аварга бартендерийг шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулах болсон ба цар тахлын улмаас дөрвөн жил завсарлаж, энэ жилээс үргэлжлүүлэн зохион байгуулж эхэллээ.

Уг тэмцээн нь “Heineken” компанийн өлгий нутаг Нидерланд улсын Амстердам хотноо 2024 оны 12 сарын эхний 7 хоногт амжилттай зохион байгуулагдаж Монгол, Швед, Хорват, Энэтхэг, зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс 20 гаруй орны шилдэг бартендерүүд уг тэмцээнд өрсөлдөж аваргаа тодрууллаа.

Тэмцээн нь шар айргийн төгс аягалалтыг нийт 5 үндсэн шалгуур үзүүлэлтээр 3 үе шаттайгаар шалгаруулдаг бөгөөд энэ жилийн тэмцээний шүүгчээр Heineken Experience-ийн Гүйцэтгэх захирал Lieke Wastendorp, Heineken компанийн Борлуулалт Маркетингийн Захирал Bram Westenbrink, Дэлхийн задгай шар айраг аягалалтын мастер Martijn van Assendelft de Coningh нар ажиллаа. Улс бүрийн шилдгүүдтэй Монгол улсаа төлөөлөн “976 Ulaanbaatar” рестораны бартендер н.Наранбилэгт өрсөлдөн хагас финалд шалгаран 5-р байр эзэлсэн бөгөөд Малайз улсын бартендер Jason Dennis Dcruz “Heineken Global Draught Championship 2024”-ийн аварга боллоо.




Өнөөдөр морь өдөр

33 минутын өмнө