"Тог тасарч, гэртээ лаа асаан гал алдсаны улмаас цоожтой үлдсэн дөрвөн хүүхэд нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй" гэв

"Тог тасарч, гэртээ лаа асаан гал алдсаны улмаас цоожтой үлдсэн дөрвөн хүүхэд нас барсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй" гэв

"Тог тасарч, гэртээ лаа асаан гал алдсаны улмаас цоожтой үлдсэн дөрвөн хүүхэд нас барсан" талаар мэдээлэл цахим орчинд тархсан.

Мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад "ОБЕГ-т энэ тухай дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй" гэдгийг хэллээ. Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 34 суманд аюулт үзэгдэл, ослын 94 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгаалсан бөгөөд нийт дуудлагын 80 нь гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.




Өнөөдөр бич өдөр

23 цагийн өмнө