Л.Энх-Амгалан: Утаа, түгжрэл, ханиад. Сургуулиа хаа гэдэг бол хамгийн том тэнэглэл

Л.Энх-Амгалан: Утаа, түгжрэл, ханиад. Сургуулиа хаа гэдэг бол хамгийн том тэнэглэл

Утаа, түгжрэл, хүйтрэлтэй холбоотойгоор ЕБС-ийн сурагчдыг амраах тухай яригдаж, олон нийтийн дунд хүлээлт үүсээд буй.

Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, "Утаа, түгжрэл, ханиад. Сургуулиа хаа...Хамгийн том тэнэглэл. Марталтын муруй гэж буй. 25 хоногийн дараа сайн ба сул сурлагатай хүүхдийн марталт ижил түвшинд очдог. Иймд хүүхэд 3 долоо хоногоос илүү хугацаанд сурах, давтахгүй бол марталт 70 хувьд хүрдэг. 170-185 хоног хичээллэх ёстой" гэж цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.