"Google map" системд Монгол Улсын болон олон улс, орон нутгийн чанартай авто зам, түүний дагуух үйлчилгээний байгууламжууд, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэгийн 360 мэдээллийг панорама зураг хэлбэрээр оруулсан талаар Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Энэ нь жолооч, зорчигч, аялагчдад Монгол Улсын авто замын сүлжээний дагуух үнэн бодит мэдээлэл олгохоос гадна, дэлхий нийтэд Google map системээр дамжуулан эх орноо таниулах чухал ач холбогдолтой аж. Тус яам "И-Тек" компанитай хамтран энэ ажлыг зохион байгуулж байна. Ингэхдээ "И-Тек" компани өнгөрсөн зун тусгай зориулалтын тоноглосон машинаар хөдөөгүүр явж, авто зам дагуух үйлчилгээний байгууламжуудын зургийг 360 градусын өнцгөөр авч “Google Мap”-д оруулах ажлыг гүйцэтгэсэн байна.