Угаарын хийн цочмог хордлогын 2531 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас баржээ

Угаарын хийн цочмог хордлогын 2531 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас баржээ

“Угаартаж нас барсан хүний тоо 7000 хүрчээ” гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа билээ. Тэгвэл дээрх мэдээлэл нь ташаа мэдээлэл гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн төв мэдээлэв. Өнгөрсөн онд 3184 угаарын хийн цочмог хордлогын тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан 61 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин он гарсаар 2531 тохиолдол бүртгэгдэж, 41 хүн нас барсан байна. Иймд иргэд та бүхэн угаар мэдрэгч тоног төхөөрөмжийн ажиллагаа, зай, сигнал, зуухны бүрэн байдлыг тогтмол шалгаж байхыг сэрэмжлүүлж байна.