БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийн дайны байдал зарласантай нь холбогдуулж энэ сарын 9-ний өдөр түүнд хилийн хориг тавьсан талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж буй. Харин БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг цагдан хорьсон бөгөөд тэрээр амиа хорлохыг завдсан талаар мэдээлэл гарч байгаа юм.
Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлийг мөрдөн шалгах ажиллагаа эрчимтэй эрчимжиж үргэлжилж байгаа бөгөөд харин тэрээр дайны байдал зарласанаа зөв гэдгийг нотолж, эцсээ хүртэл тэмцэх бодолтой байгаагаа мэдэгдээд байгаа юм. Тэгвэл БНСУ-ын сөрөг хүчин Ардчилсан намаас түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар дахин санал хураалт явуулахыг уриалж, үүнээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгдэж буй. Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёльд итгэл үзүүлэх эсэх санал хураалт ирэх бямба гараг /2024.12.14/-т болно хэмээн BBC агентлаг мэдээлжээ.