БНСУ-д арванхоёрдугаар сарын 3-ны өдөр "дайны онц байдал зарласан" асуудлыг зохион байгуулсан гэх Үндэсний батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён цагдан хорих байранд амиа хорлох оролдлого хийсэн талаар тус улсын хэвлэлүүд мэдээллээ.
Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн яамны Засах газрын дарга Шин Ён Хэ өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр болсон Үндэсний ассамблейн Хууль зүйн хорооны нэгдсэн хуралдаанд оролцож, холбогдох асуултад хариулсан байна. Энэ үеэрээ “Өчигдөр 11:52 цагийн үед батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён цагдан хорих байрны ариун цэврийн өрөөнд амиа хорлохыг завдаж байх үед нь олсон" гэж мэдээлжээ. Мөн Ким Ён Хён одоогоор хамгаалалтын байранд байгаа бөгөөд эрүүл мэндэд нь ямар нэгэн асуудал үүсээгүй гэв.
Эх сурвалж: N news