Олон улсын атомын энергийн агентлаг /ОУАЭА/-ийн Ерөнхий захирал Р.Гросси олон нийтийн сүлжээнд, "Запорожьегийн атомын цахилгаан станц руу явж байсан ОУАЭА-ийн албаны автомашин нисгэгчгүй онгоцны дайралтад өртөж, ноцтой гэмтээсэн" талаар гэрэл зураг бүхий мэдээллийг нийтэлжээ. Түүний хэлснээр, "энэ нь ОУАЭА-ийн гурван байцаагчаас бүрдсэн ажиглагчийн багийн гишүүдийн зорчиж явсан автомашин нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөн бөгөөд хохирсон хүн байхгүй" гэжээ. Мөн тэрээр Орос, Украины дайны үеэр цөмийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж буй ажилтнууд руу цохилт өгсөн явдлын хэрхэвч хүлээн зөвшөөрч боломжгүй хэмээн буруушаажээ.
Эх сурвалж: BBC