Дэлхий дээр 10 эмэгтэй тутмын нэг нь дааврын эмгэг болох олон уйланхайт өндгөвчний хам шинж (PCOS) өвчнөөр шаналж байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээлснээр дэлхий даяар PCOS-тэй эмэгтэйчүүдийн 70 хүртэлх хувь нь оношлогдоогүй бөгөөд оношлогдсон ч гэсэн эмэгтэйчүүд үр дүнтэй эмчилгээг олох гэж тэмцдэг байна.
Тэгвэл энэхүү өвчнийг 100 хувь эмчлэх боломжтой эм бэлдмэлийг судлаачид хараахан тогтоогоогүй бөгөөд мэргэжлийн бус инфлүүсерүүд, сая гаруй дагагчтай хүмүүс PCOS-ийг эмчлэх хялбар шийдэл байхгүйг ашиглаж, мэргэжилтнүүдийн дүрд хувирч, хуурамч эмчилгээ зарж байна гэж BBC мэдээлжээ. Тэдний зарим нь өөрсдийгөө хоол тэжээлийн мэргэжилтэн эсвэл "дааврын дасгалжуулагч" гэж тодорхойлдог боловч эдгээр магадлан итгэмжлэлийг хэдхэн долоо хоногийн дотор онлайнаар хийх боломжтой гэнэ. Энэ талаар, эмэгтэйчүүдийн эмч, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн багш, доктор Жен Гунтер "Анагаах ухаанд цоорхой гарах бүрийг махчин амьтад ашигладаг" гэсэн байна.
Эх сурвалж: BBC.com