АНУ-ын "UnitedHealthcare" компанийн захирлыг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

АНУ-ын "UnitedHealthcare" компанийн захирлыг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

АНУ-ын хамгийн том хувийн эрүүл мэндийн даатгалын компани болох "UnitedHealthcare"-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоны өнгөрөгч лхагва гараг /2024.12.04/-т Нью Йорк хотын төвд хөнөөсөн хэрэг гарсан. 

Иймд "UnitedHealthcare"-ийн гүйцэтгэх захирал Брайан Томпсоныг хөнөөсөн этгээдийг олохоор Нью-Йорк хотод өргөн хүрээтэй эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байсан юм. Тэгвэл тус хэрэгт сэжиглэн 26 настай Луижи Манжион гэгчийг баривчилсан бөгөөд түүнээс дуу намсгагчтай гар буу, хуурамч үнэмлэхийг хураан авсан байна. Мөн баривчлагдсан этгээдээс эмнэлгийн компаниудыг хүмүүсийн төлөө "ашиг орлогоо халамжаас дээгүүр тавьдаг" гэж гараар бичсэн шүүмж тунхаг олсон талаар The New York Times сонин мэдээлжээ. 

Эх сурвалж: BBC