"Дидди"-ийн үдэшлэгт очсон 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт реппер, продюсер Жэй Зи холбогджээ

"Дидди"-ийн үдэшлэгт очсон 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэгт реппер, продюсер Жэй Зи холбогджээ

АНУ-ын реппер Шон Дидди Комбс бэлгийн хүчирхийллийн хэргээр шалгагдаж, хоригдож буй. Анх   Диддигийн хохирогч гэх 60 эрэгтэй, 60 эмэгтэй нийт 120 хохирогч гарч ирсэн бөгөөд тэд бүгдээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Үүнээс хойш түүнийг эсрэг шинэ нэхэмжлэлүүд нэмэгдэж буй. 

Тэгвэл реппер, продюсер Жэй Зи 2000 онд П.Дидигийн үдэшлэг дээр дуудагдсан 13 настай охиныг хүчирхийлсэн хэргээр шүүхэд дуудагдсан байна. Мэдээлэлд дурдснаар, "нэхэмжлэгч нь 2000 онд 13 настай байсан бөгөөд Нью-Йорк дахь MTV Video Music Awards-т оролцохын тулд олон лимузин автомашины жолооч нар руу ханджээ. Харин нэгэн жолооч П.Диддид ажилладаг байсан бөгөөд түүнтэй холбож өгсөн байна.

Ингээд охиныг үдэшлэгт аваачсан бөгөөд түүнийг задруулахгүй баримт бичигт гарын үсэг зуруулж, улмаар нэгэн зүйлийг уухыг санал болгосны дараа охины толгой нь эргэж, амрах өрөөнд очсон байна. Үүний дараахан П.Дидди, Жей Зи нар тус өрөөнд орж ирээд түүнийг хүчиндсэн гэжээ. Харин Жэй Зи энэ мэдэгдлийг няцааж, "жигшүүртэй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр туулай өдөр

8 цагийн өмнө