"Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.
Мазаалайн баавгайн талаарх эрдэм шинжилгээний хурал өмнө нь хоёр удаа зохион байгуулагдаж байсан. Энэхүү хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож буйгаар онцлог болж байна. Энэ үеэр Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг, "Мазаалай баавгайн тоо толгойн үнэлгээг 60 жил хийсэн ч өнөөдрийг хүртэл хэд байгаа талаарх асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. 2022 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж, тодорхой хэмжээний чухал судалгаануудыг хийсэн байдаг. Гэсэн ч Мазаалайн тоо толгойг тодорхой хэлэх боломжгүй. Тухайлсан нэг төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн орон нутгийн төсөвт санхүүжилт байдаггүй байсан. Энэ оныг Мазаалайг хамгаалах жил болгон зарласны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яаманд үүрэг болгосны дагуу 1 тэрбумыг төсөвлөсөн. БОУАӨЯ-аас бол баримтат кино, ном, контент бүтээхэд голлон ажилласан" гэлээ.
LIVE: