Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад гэр бүлийн гишүүдийн хамтаар Москвад ирсэн бөгөөд Орос тэдэнд орогнол олгосон гэж мэдэгджээ

Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад гэр бүлийн гишүүдийн хамтаар Москвад ирсэн бөгөөд Орос тэдэнд орогнол олгосон гэж мэдэгджээ

Сирийн удирдагч Башар аль-Ассадын дэглэмийн эсрэг боссон зэвсэгт бүлэглэлийн дайчид, түүний 50 гаруй жил ноёлсон дэглэмийг түлхэн унагасан талаар олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байна.

Тодруулбал,  Башар аль-Асад болон түүний гэр бүлийн гишүүд ОХУ-ын нийслэл Москвад хүрэлцэн ирсэн бөгөөд Орос тэдэнд орогнол олгосон гэж Кремль мэдээлжээ. Харин Сирийн сөрөг хүчний цэргийн ажиллагааны газар Башар аль-Асадыг баривчлахад хүргэх мэдээллийг өгсөн хүнд 10 сая амьдолларын шагнал олгохоо мэдэгдээд байна. Тэгвэл өчигдөр /2024.12.08/ Сирийн Ерөнхий сайд эрх мэдлээ сөрөг хүчиндээ шилжүүлсэн бол Сирийн төв телевиз "Аугаа хувьсгал ялж, Асадын дэглэм нуран уналаа" гэсэн бичигтэй кадр цацжээ. 

Эх сурвалж: Varlamov news




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө