БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг эх орноосоо урвасан хэргээр баривчилжээ

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг эх орноосоо урвасан хэргээр баривчилжээ

Өнгөрөгч мягмар гараг /2024.12.03/-т БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол "дайны байдал"-д зарласан ч түүний зарлигийг тус улсын парламент нь хүчингүй болгосон.

Харин Ерөнхийлөгч Юн Сок Ёолын "дайны байдал"-д зарлах шийдвэр гарсны дараа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ким Ён Хён "олон нийтийг төөрөгдүүлж, түгшүүр төрүүлсэндээ уучлал гуйж байна" хэмээн мэдэгдэж, албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн юм.

Ингээд удалгүй БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол Батлан ​​хамгаалахын сайд Ким Ён Хёны албан тушаалаасаа огцрох өргөдлийг нь хүлээн авсан. Тэгвэл БНСУ-ын Батлан ​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёныг эх орноосоо урвасан хэргээр Өмнөд солонгосын цагдаагийн газраас буруутгаж, түүнийг баривчлан саатуулсан талаар Yonhap агентлаг мэдээлжээ. 

Эх сурвалж: Yonhap




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө