ШУУРХАЙ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарыг "гэм буруугүй" гэж шүүхээс үзэж, цагаатгалаа

ШУУРХАЙ: ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарыг "гэм буруугүй" гэж шүүхээс үзэж, цагаатгалаа

ХӨСҮТ-ийн  захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох эргүүийн хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж дөнгөж сая /2024.12.06/ шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр хоёр өдрийн турш Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг хэлэлцэж, тэдэнд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байна. 

Сонирхуулахад, Д.Нямхүүг 2021 онд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн байдаг. Харин АТГ-аас Д.Нямхүүг 2022 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Тухайн үед түүнийг ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг шамшигдуулж, компьютер томографын аппарат ХӨСҮТ-д өндөр үнэтэй худалдсан гэх зэрэг мэдээллүүд гарч байсан юм.

Харин Д.Нямхүү “ХӨСҮТ-ийн барилгыг засварлах шаардлагатай талаар өмнө нь зөндөө ярьсан. Гэтэл өнөөдөр олон нийтийн сүлжээнд намайг элдвээр гүтгэж, доромжилж байна. Тэр том хэмжээтэй, 20 гаруй байшинг засах мөнгийг шийдээд өгвөл хэн ч засчихна шүү дээ. Гэтэл өнөөдөр хоёр гуравхан байшинтай Улсын нэгдүгээр төв эмнэлэг гэхэд хэчнээн тэрбум төгрөгөөр өнгөө засч байна. Би үнэхээр ХӨСҮТ-ийн засварын ажилд төсөвлөсөн мөнгийг идэж, уусан бол бариад шоронд хий” гэж ярьж байсан юм.