Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёр хоногийн өмнө буюу /2024.12.04/-ний өдөр хуралдаж, 2025 оны төсвөө хаалттай хэлэлцэж баталсан билээ.
Энэ нь УИХ-аас баталсан 2025 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьж, мөн УИХ хоригийг хүлээн авч баталсан хуулиа хүчингүй болгосноор Засгийн газар дахин ирэх оны төсвийн төслийг өргөн барих шаардлага үүссэн цаг үетэй давхцаж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, эхлээд улсын төсвийг батлаад дараа нь орон нутгийн төсвийг баталдаг төсвийн тухай хуулийн шатлалыг зөрчсөн тул баталсан төсвөө хүчингүй болгох зөвлөмжийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярт хүргүүлсэн байна. Мөн Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж 2025 оны төсвөө баталсан тул зөрчлийг арилгах зөвлөмжийг хүргүүлжээ.