Д.Аргабилэг: Ухаан орсноосоо хойш утаатай хотод амьдарлаа. Утаанаас болж ханиалгаж, толгой минь өвддөг /ВИДЕО/

Д.Аргабилэг: Ухаан орсноосоо хойш утаатай хотод амьдарлаа. Утаанаас болж ханиалгаж, толгой минь өвддөг /ВИДЕО/

Өчигдрөөс эхэлж /2024.12.05/ Сүхбаатарын талбай дээр иргэд нэгдэж, утааны эсрэг тайван жагсаж байгаа билээ.

Энэхүү жагсаалд оролцогч Д.Аргабилэг хүү "Мэдээ орсон цагаасаа хойш утаатай хотод амьдарлаа. Утаа маш муухай, маш хортой. Утанаас болж ханиалгаж, толгой өвддөг. Хоолой өвдөх гайгүй. Гэхдээ хамар битүүрээд амьсгалахад хэцүү байдаг. Утаа гэснээс манай Монгол Улс маш их тоостой шүү дээ. Тийм болохоор амьсгалахад илүү хэцүү болж байна. Ер нь манай Монгол Улсын удирдагч маань сайн биш байгаа болохоор утаатай тэмцэхгүй байна. Тэд нар зүгээр мөнгө хулгайлаад, утааг арилгах шийдэл гаргахгүй байна. Ер нь гадаадын хөгжилтэй орнууд, манайх шиг хүйтэн болдог орнуудад өвөл утаа харьцангуй гайгүй байдаг" хэмээн ярьсан юм.  

ВИДЕО: