Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, тандалт, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. Энэ үеэр Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн /ЭНЭҮТ/ Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга У.Цэгмид, "ЭНЭҮТ-ийн Хүүхдийн тасаг 330 батлагдсан ортой ч өнөөдрийн байдлаар 540 хүүхэдтэй байна. 5-аас дээш насны хүүхдүүд маш хүнд орж ирж байгаа учраас эцэг эхчүүд анхаарч, хамтарч ажилламаар байна" гэлээ.