АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп криптовалютад ээлтэй бодлого хэрэгжүүлэх хүлээлтийн нөлөөгөөр өндөр өсөлттэй байгаа “Bitcoin”-ийн ханш пүрэв гараг /2024.12.05/-т түүхэнд анх удаа 100 мянган ам.долларын босго давлаа. Ингэснээр тус криптовалютын зах зээлийн үнэлгээ бараг 2 их наяд ам.доллар хүрч, “Nvidia”, “Apple”, “Alphabet” компанийнхтай дөхөөд байна. Дональд Трамп АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооны даргаар криптовалют, блокчэйн технологийг дэмждэг Пол Аткинсийг нэрлэсэн нь "Bitcoin"-ийн сүүлийн огцом өсөлтөд түлхэц болжээ.
Эх сурвалж: Bloomberg TV Mongolia