Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2024.12:05/ мэдээлэл хийлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан даашинз захиалга, хаус түрээс үйлчилгээний цахим залилан их гарч байна гэв.
Тодруулбал, цагдаагийн хошууч А.Итгэлт ярихдаа, Цахим залилан, онлайн захиалгаас гадна өнгөрөгч долдугаар сараас хойш телеграмм залилангууд эрс нэмэгдэж эхэлсэн. Сүүлийн тав хоногт гоёлын даашинз захиалаад залилуулсан таван иргэний гомдол цагдаагийн байгууллагад ирснийг бид гомдлын дагуу шалгаж байна. Мөн хаус түрээслэх үйлчилгээ урьдчилгаа байршуул гэх байдлаар иргэдийг залилах асуудал гардаг. Эдгээр иргэд найдвартай, албан ёсны цахим хуудсанд бус хувь хүний аккаунтад хандаж захиалга өгсөн байгаа. Иргэдэд анхааруулж хэлэхэд, ямар нэгэн байдлаар онлайн захиалга хийх гэж байгаа бол бараа бүтээгдэхүүн авах гэж байгаа бол тухайн зар, хаяг байршуулсан аккаунтыг нь сайн шалгамаар байна. Хэдий хугацаанд ашигласан, хичнээн мэдээ мэдээлэл оруулсан байна, хичнээн дагагчтай, хүмүүс ямар сэтгэгдэл үлдээсэн байна зэргийг анхаардаг байх хэрэгтэй" гэв.