БНСУ-ын "Сэжүн" эмнэлэг төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ

БНСУ-ын "Сэжүн" эмнэлэг төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ

БНСУ-ын Кёнги мужийн Бүчон хотын "Сэжүн" эмнэлэгт төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийжээ. 

Бүчон Сэжон эмнэлэг арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын А (9 сар), В (5 сар), С (6 сар) бүлгийн иргэдэд хагалгаа амжилттай хийж дуусгасан байна. Тодруулбал, "Seongan Heart Foundation", "Bucheon Sejong Hospital", Солонгосын Эрүүл Мэндийн Үйлдвэрлэлийн Хөгжлийн Хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран төрөлхийн зүрхний гажигтай монгол хүүхдүүдэд урилга явуулж, эмчилгээ хийлгэх, оршин суух зардлыг хариуцаж байжээ.

"Сэжон" эмнэлгийн захирал И Мён Мүк, "Зүрхний төрөлхийн ихэнх эмгэгийг цаг тухайд нь эмчилбэл хурдан эдгэрч, эмчилгээ хийлгэсний дараа ч хэвийн амьдрах боломжтой байдаг. Ирэх сард би Монгол Улсад дахин сайн дурын ажил хийх болно" гэжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө