Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан автобусны суудлын зөөлөвчийг хулгайлсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20 /2024.11.20/-ны орой 21.00 цагийн орчимд Ч:58 чиглэлийн 1-149 автобусанд явж байсан иргэн автобусны суудлын зөөлөвчийг авч явсан хэрэг гарсан байдаг. Тэгвэл тус зөрчлийн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "тухайн хэргийг үйлдсэн иргэний дүрс бичлэг камерын бичлэгт үлдсэн ч одоогоор тухайн иргэнийг олж тогтоогоогүй" шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Сонирхуулахад, Нийтийн тээврийн бодлогын газраас тус хүний бичлэг бүрэн эхээрээ байгаа тул таньж мэдэх хүмүүс тухайн иргэнд хэлж, суудлын зөөлөвчийг буцааж өгөхийг сануулахыг хүссэн юм.