Сургуулийн барилгын тааз нурж, хүүхэд бэртсэн хэргийг шалгаж эхэлжээ

Сургуулийн барилгын тааз нурж, хүүхэд бэртсэн хэргийг шалгаж эхэлжээ

Ерөнхий боловсролын сургуулийн барилгын тааз нурж, сурагч бэртсэн хэрэг гарчээ. Тодруулбал,  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн барилгын тааз өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-ны өдөр нурж, 9 настай хүүхэд толгойн тус газраа бэртэж, оёдол тавиулсан байна. Тус хэргийг өдгөө цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.